Monday, August 21, 2023

Эмийн жагсаалт

 


1.    АГАР 8/хийн- лүн/

Чадал: Хийг дарах  үйлдэлтэй. Хийн өвчин бүхнийг анагаана. Махбодыг тэгшитгэнэ.

Хэрэглэх заалт: Зүрхний хий, зүрх долгисох, зүрх чичрэх, нойр хулжих, зүрх хийгээр хатгуулах зэрэг өвчнийг анагаана.

Хэрэглэх арга: Өглөө, оройд хоолны дараа 1-2 капсулыг задлан талх эмийг буцалсан бүлээн усаар даруулж ууна.

Орц: Арнаг, арүр, брагшүн, задь, ниншош, руда, харуца, шингүн

Тодруулга: Настай хүмүүст голдуу хий аривдаад байдаг нь өвчин ужиграх, тархах нөхцөл бүрдүүлдэг.Энэ эм нойргүйдэх, зүрх савлах, өвдөх, даралт хэлбэлзэх, санаа алдах, даарах зэрэг шинж тэмдэгтэй олон өвчний үед хэрэглэхэд тохиромжтой.

Анхааруулга: Эмийг капсулаас гаргаж хэрэглэнэ.

 

2.    АГАР-8 /Зүрх-Шун/

Чадал: Зүрхний хий халууныг анагаах, хийг дарах, шар усыг анагаа?.

Хэрэглэх заалт: Зүрх дэлсэх, амьсгаадах, зүрхээр хатгуулах, зүрх долгисох, хөх мах өвдөх үед нэн сайн.

Хэрэглэх арга: Өдөрт 1-3 удаа 1-2 капсулыг задлан талх эмийг буцалсан бүлээн усаар даруулж  ууна.

Орц: Агар, арүр, бойгар, жуган, задь, нагагэсэр, ниншош, руда

Тодруулга: Энэхүү эм нь амьсгаадах, зүрх дэлсэх, зүрхний дутагдал, тахикардийн үед гликозидийг орлуулж хэрэглэж болно.

Анхааруулга: Эмийг капсулаас гаргаж хэрэглэнэ.


3.    АГАР-35

Чадал: Хийг дарах, хатгалгыг болон агсааг дарах, цус шарын халууныг арвидуулахгүйгээр бадганыг анагаах

Хэрэглэх заалт: Хийн халуун, уул тал завсрын халуун, нян харшилдсан халуун, зүрхний хий халуун . эс боловсорсон халуун, цээжинд цус агсрах, огшрон ханиах, цэргүй хуурай ханиах, цэргүй ханиах хэрх  зэрэг өвчнийг анагаана.

Хэрэглэх арга: Өглөө, оройд 1-3 капсулыг задлан талх эмийг өвчтөний биеийн байдалд тохируулан архи, шар тос,ясны шөл,  буцалсан бүлээн усныаль нэгээр  даруулж ууна.

Орц: Агар/улаан, цагаан, ажигсэржом, ажигцэрон, арнаг, ар үр, бар үр, башига, бойгар, рибонин, гагол, гажа, гандигар, гожил, гүгүл, гүргэм, дэгд, жуган, жүр үр, задь, зандан/улаан, цагаан/ ларьз, лидэр, лишь, мана, манчин, минжинсэрбо, нагагэсэр, ниншош, руда, сроло, сүгмэл/бор/ хонлэн, сэмбэр

 

4.    АР ҮР-18/халма арүр/

Чадал: Цус шарын халууныг анагаах, махбодыг тэгшитгэх, нян хөнөөх

Хэрэглэх заалт: Бөөрний судас доргих, бөөрний халуун, эмэгтэйн цус бүрэлдсэн өвчин, сүүж бэлхүүсээр өвдөх, төмсөг хавдах, шар усны өвчин, дусал цувирах, нуруу, хөл шархирах зэрэгт онц тустай.

Хэрэглэх арга: Өдөрт 1-3 удаа 1-2 капсулыг задлан талх эмийг буцалсан бүлээн усаар даруулж  ууна.

Орц: аврай, сэржижима, арүр, брагшүн, гүргэм, дигсрэн, дэгд, жамбарай, жамбын брү зажиг, зод, ларьз, манчин, саврай, сүгмэл/бор, халма шош, шүгцэр

Тодруулга: Цочмог болон архаг пиелонефрит, пиелоциститийн үед халуурч цустай шээхэд хэрэглэнэ.

 

5.    АРЖУТАН

Чадал: Нян халуун, хямарсан халууныг анагаах

Хэрэглэх заалт: Хий халуун, хямарсан халуун, нян халуун, тархсан халуун, элэг, бөөрөнд тархсан халуун, тархи толгой, цээжээр хатгуулах, хөх махаар хатгах, нялх биеийн халуун, цусны халуун, охор хатгалгаа, уушги, зүрхний боловсроогүй халуун, мөн зарим халдварт өвчнийг анагаана.

Хэрэглэх арга: Өдөрт 2-3 удаа 2 капсулыг задлан тан эмийг 100 мл усанд чанаж ууна.

Орц: арүр, башига, бримог, гажа, гандигар, зэмбэ, лидэр, мана, хамбын зава, хар модны холтос

Тодруулга: Настайчуудын олон жил болсон цусны даралт ихсэх, муу цус ихсэх зэрэг өвчинд удаан хугацаагаар хэрэглэнэ.

 

6.    АРШИТАН

Чадал: Цусан халууныг арилгах, гэмтсэн, хямарсан халууныг анагаана.

Хэрэглэх заалт: Нуруу, мэдрэл дагасан өвдөлт, нуруу, бөөрөөр татах, гуя хөлийн

мэдрэл даган бадайрах зэргийг анагаана

Хэрэглэх арга: Өдөрт 2-3 удаа 2 капсулыг  задлан тан эмийг 100 мл усанд чанаж ууна.

Орц. Арүр, Зажиг, Зод, Шунхан


7.    БОЙГАР-10

Чадал. Цус шарын халууныг анагаах, шар усыг хатаах

Хэрэглэх заалт: Хэрэх, тулай, халуун шар усны өвчин, шархирах, үе мөч өвдөхийг анагаана.

Хэрэглэх арга: Өдөрт 1-3 удаа 1-2 капсулыг задлан талх эмийг буцалсан бүлээн усаар даруулж  ууна.

 Орц: Арүр, бар үр, башига, бойгар, брагшүн, жүр үр, лидэр, руда, сумаранз, талгадаорж

 

8.    БОЙЧУН-15

Чадал: Хий, цусны өвчин, шар ус хатаан, нянг  нядлаж, хавдрыг хариулна

Хэрэглэх заалт: Хуян, үе мөчний хүйтэн шар усны өвчин, боом, халуун гөвдрүү, хөл, нуруу өвдөх, хавдахыг засна.

Хэрэглэх арга: Өглөө, үдийн хойно 1-2 капсулыг задлан талх эмийг буцалсан бүлээн усаар даруулж  ууна.

Орц: Барүр, башига, бойгар, бонгар, брагшүн, гүгүл, жүрүр ларьз, лидэр, манчин, руда, сумаранз, сэндэнханд, талгадорж, шудаг

 

9.    БРАЙВҮСҮМТАН/ 3 үрийн тан – Шар тан/

Чадал: Цусны халууныг анагаах, өвчний/муу/ ба тамирын цусыг ялгах

Хэрэглэх заалт: Шинэ, хуучин халуун, хижиг, хямарсан халууныг үлдээлгүй анагаана. Муу цусаар хатиг, мундас хийгээд гөвдрүүтэх, буйл, шүд, нүд үрэвсэх, хавдах өвчинд нэн сайн.

Хэрэглэх арга: Өдөрт 1-3 удаа 1-3 капсулыг задлан 150 мл усанд  буцалгаж  бүлээнээр нь уух буюу гадуур шавшиж  ороолт хийж хэрэглэнэ.

Орц: Арүр, барүр, жүрүр

Тодруулга: Шенлейн Генохын өвчин, тромбофлебит, улайх, хүрэнтэх, гэмтэх бэртэх, бяцрах, буйл хавдах, шүд өвдөх болон цус хануулахын өмнө цус ялгах зорилгоор хэрэглэнэ.

 

10. ВАНЖИН-15

Чадал: Цусны халууныг арилгана.

Хэрэглэх заалт: Бадган халууныг арилгана. Амьсгалыг уужруулж, ханиахыг зогсооно. Амьсгал давхцах, бадган хийгээр цээж дүүрэх, дагшуулж ханиалгахыг зогсооно.

Хэрэглэх арга: Өдөрт 1-3 удаа 1-2 капсулыг задлан талх эмийг буцалсан бүлээн усаар даруулж  ууна.

 Орц: Арнаг, арүр, барүр, башига, ванжингаро, жуган, жүр үр, задь, зандан/цагаан/, лидэр, лишь, ниншош, руда, сроло, шинар

Тодруулга:  Цочмог болон архаг фаринго-трахей-бронхитын үед хэрэглэнэ.

 

11. ГАНЛҮН 4/давсагны хий-4/

Чадал: Халуун болон хуурай чийгийг арилгаж хорыг тайлах, шар ус дэлгэрснийг анагаах

Хэрэглэх заалт: Давсаг шархирч шээхэд шээсий сүвээр хатгаж өвдөхөд, Давсагны үрэвслийг анагаана

Хэрэглэх арга: Өдөрт 1-3 удаа 1-2 капсулыг задлан тан эмийг 150 мл усанд буцалгаж ууна.

Орц: Сүгмэл, жирва, юнва, жүрүр

Тодруулга: цочмог болон архаг пиелоцистит, циститийн үед хэрэглэнэ.


12. ГИВАН 9

Чадал: Цус шарын халууныг анагаана.

Хэрэглэх заалт: Элэг бэртэж гэмтэх, элгэнд цус дэлгэрэх, элэгний халуун, бадган бор дэлгэрснийг анагаана.

Хэрэглэх арга: Өдөр, оройд 1-2 капсулыг задлан талх эмийг хоол идсэнээс 2 цагийн дараа чихэртэй бүлээн усаар даруулж ууна.

 Орц: Балига, башига, брагшүн, гиван, гүргэм, дэгд, руда, сэржимядог, удвалонбо

 

13. ГИВАН 13

Чадал: Шарын болон цусны халууныг арилгана.

Хэрэглэх заалт: Цус, шарын халууныг арилгаж, цус алдалтыг зогсоох үйлдэлтэй.

Хэрэглэх арга: Өдөрт 1-3 удаа 1-2 капсулыг задлан талх эмийг буцалсан бүлээн усаар даруулж  ууна.

Орц: Балига, башига, брагшүн, бриянгу, гиван, гүргэм, лишь, мана, руда, сэржимидог, удвалонбо, үсү, чацарганы үр

Тодруулга: Элэгний архаг үрэвсэл, судас хатуурах, дээшээ доошоо цус алдах үед хэрэглэнэ.


14. ГОЖИЛ-10

Чадал: Амьсгаадахыг дарах, халууныг арилгах, хорыг тайлах, хатгалгыг дарах.

Хэрэглэх заалт: Сэтгэл хөдлөл, зүрхний хий өвчин, санаа алдах, нойр буцах тэргүүтэн ялангуяа газар, усны шалтгаанаар үүссэн өвчин, эмэгтэйн өвчнийг хоцроолгүй арилгана.

Хэрэглэх арга: Өдөрт 1-3 удаа 1-2 капсулыг  задлан тан эмийг хонины ясны шөлөнд буцалгаж ууна. ЖОРООР олгоно.

Орц: Арнаг, арүр, бар үр, бримог, гожил, жүр үр, задь, зод, сэвимэдог, шунхан

Тодруулга: Энэхүү эмийг кардиолог эмч нар Синусын брадикардитай өвчтөнүүдэд сүүлийн 20 гаруй жил амжилттай хэрэглэж ирсэн бөгөөд олон давтан хэрэглэхэд тахикарди болох ЦД ихсэх явдал ажиглагддаг учраас судасны лугшилт удаашрах үед өвчтөн өөртөө тохируулж хэрэглэхийг зөвлөдөг.

 

15. ГОЮУ 7

Чадал: Бөөрний хүйтэн хийг арилгаж илчийг сэлбэх

Хэрэглэх заалт: Бөөрний тамир барагдсан, бадган, хий арвидсан, цусал цувирах, нуруу, хөл өвдөх зэргийг анагаана.

Хэрэглэх арга: Өглөө, оройд хоолны өмнө 1-2 капсулыг задлан, талх эмийг буцалсан бүлээн усаар даруулж ууна.

Орц: Библин, гажа, жамц давс, сүгмэл, халма гоюу, шинца, сэмбэр


16. ГҮНБРҮМ 7

Чадал: Уушгины халууныг арилгах, амьсгаадалтыг дарах

Хэрэглэх заалт: Ханиах, амьсгаадахыг дарна. Цэр ховхлох үйлчилгээтэй.

Хэрэглэх арга: Өглөө, оройд 1-3 капсулыг капсулыг задлан талх эмийг буцалсан бүлээн усаар даруулж  хоолны дараа ууна.

Орц: Гүнбрүм, гүргэм, жуган, лаган, шинар, шинца, сэмбэр

Тодруулга: Цэр ховрхордоггүй олон хоног хөөстэй цэрээр ханиах буюу архаг ужиг бронхит, мэнгэрийн үед хэрэглэнэ.

 

 

17. ГҮРГЭМЧОГДҮН/ Элэгний дээд гүргэм/

Чадал: Цус шарын халууныг анагаана.

Хэрэглэх заалт: Элэгний шинэ, хуучин өвчин, элэг бэртэж гэмтэх, элэгний цус дэлгэрэх, нүд болон бие шарлахыг анагаана.

Хэрэглэх арга: Өдөрт 3 удаа,  1-2 капсулыг задлан талх эмийг буцалсан бүлээн усаар даруулж  ууна.

Орц: Арүр, балига, гүргэм, дэгд, жуган, зээргэнэ. Удвалонбо

Тодруулга: Элэгний бүх төрлийн өвчинд хэрэглэнэ.

 

18. ДАЛЬ-16

Чадал: Илчийг сэлбэх, шарыг арвидуулахгүйгээр бадганыг анагаах, хаванг хөөх

Хэрэглэх заалт: Бие махбод тэгшитгэх, хийн хэсэг бусаг өвчин, уушгины өвчин, цайвар хаван, суваг хаван, шарын хатгалгаа , ходоод  хөөх, халуун хүйтан харшилдах, дээд бие давчдах, бадган хийн өвчин, толгой эргэх, дуу хаагдах, усан хаван зэрэг өвчнийг анагаана.

Хэрэглэх арга: Өдөрт 3 удаа, хоолны дараа 1-2 капсулыг задлан талх эмийг буцалсан бүлээн усаар даруулж  ууна

Орц: Арнаг, библин, гүнбрүм, гүргэм, даль, дигсрэн, жуган, задь, лишь, лаган, ниншош, руда, сүгмэл, шинар, шинца, сэмбэр


19. ДАМНАЙЖОГ /Тунгалаг 5/

Чадал: Шарыг арвидуулахгүйгээр бадган хүйтнийг анагаах, илчийг сэлбэх, тунгалаг цөвийг оронд нь оруулах.

Хэрэглэх заалт: Ходоодны илчийг үүсгэж, эс шингэсэн өвчин, доод биеийн хүйтэн, цайвар хаван, халуун хүйтэн харшилдсан өвчин, ялангуяа тунгалаг эс шингэсэн, дуршил хаагдсан, голын хий, цус багадсан зэрэг өвчнийг анагаана.

Хэрэглэх арга: Өглөө, оройд 1-2 капсулыг задлан талх эмийг буцалсан бүлээн усаар даруулж  ууна.

Орц. Библин, гүргэм, сүгмэл, шинца, сэмбэр

Тодруулга: Жирэмсний эхэн үеийн хордлого, хоол шингэхгүй, тамир муутай хэвтрийн өвчнүүдэд илч тамир нэмэх зорилгоор өгнө.


20. ДАРВУ-5/ чацаргана-5/

Чадал: ханиахыг зогсоох, цэрийг арилгах, бадган борыг дарах

Хэрэглэх заалт: Хуурай хөхүүлж ханиах, цэр ховхлох үйлдэлтэй. Уушгины  хуучирсан халуун, нуугдаж хямарсан, уушгины үгэрийг татах, цэргүй тагшиж ханиах, дагшуур,уушгины хүйтэн өвчинд  хэрэглэнэ.

Хэрэглэх арга: Өдөрт 3 удаа 1-2 капсулыг  задлан талх эмийг буцалсан бүлээн усаар даруулж хоолны дараа ууна.

Орц: Гүнбрүм, жүрүр, руда, дарву, шинар

 

Тодруулга: Цэр ховхрохгүй, удаан ханиалгаж байгаа архаг бронхит өвчний үед хэрэглэнэ.

 

21. ДАШНАМЖИЛ/Өлзий 18/

Чадал: Хорыг тайлах, халуун хүйтэн хямралдсаныг засах

Хэрэглэх заалт: Эмэгтэй өвчин, ялангуяа нярайлсны дараа халууран хий, цус дээш бадарсан, бие хүндрэх, хөлрөх, бие хөөж халуун хүйтэн харшилдах, хөх хавдах, толгой, гар, хөлийн үе, бөөр, бэлхүүсээр өвдөх, сарын хир тэгшгүй зэргийг засна.

Хэрэглэх арга: Өдөрт 1-3 удаа 1-2 капсулыг  задлан талх эмийг буцалсан бүлээн усаар даруулж  ууна

Орц: Ханбагарво, арнаг, брагшүн, шарү, гажа, гиван, гүргэм, домти, цала, жоглам, лишь, мана, олмосэ, руда, шимтэглэ, шунх, дарву, ярзгүнба, шүгцэр

 

22. ДИМАН 12

Чадал: Нян нядлах, хямарсан халууныг анагаах

Хэрэглэх заалт:  Хоолойн өвчин, хоолойн булчирхайн өвчин, нянгийн өвчнийг анагаана.

Хэрэглэх арга: Өглөө, өдөр хоол шингэсний дараа 1-2 капсулыг задлан талх эмийг буцалсан бүлээн усаар даруулж хоолойгоо зайлж ууна.

Орц: Арүр, банзидоо, башига, ванжингарбо, дагш, жилж, жуган, зэнбэ, сопаги, үсү, царвон, шудаг

Тодруулга: Хоолойн идээт ангина, архаг ангинд хэрэглэнэ, Шаардлагатай тохиолдолд удаан хугацаагаар өдөрт 1-2 удаа хоолой зайлж ууж хэрэглэнэ.

 

 

23. ЖАМЦ-4

Чадал: Бадган хүйтнийг анагаах, илчийг сэлбэх

Хэрэглэх заалт: Ходоодны галын илч доройтсон, идээ, эм эс шингэсэн, бадган бор, бадганаар бөөлжих, суулгах, хэхрүүлэх, дотрын хүйтэн өвчнүүдэд хэрэглэнэ.

Хэрэглэх арга: Өдөрт 1-3 удаа,  1-2 капсулыг задлан тан эмийг буцалгаж хоолны өмнө ууна. Шингэхэд бэрх байгаа эмийг Жамц 4 тангаар даруулж ууж болно.

Орц: Арүр, библин, гажа, жамц давс

Тодруулга: Ходоодны шүүрэл багассан архаг гастритийн үед хэрэглэнэ.

 

 

24. ЖОНЛОН-5

Чадал: Тамирт шунаж, хуучирсан халууныг анагаах, тамирын болон өвчний муу цусыг ялгах

Хэрэглэх заалт: Хуучирсан халуун, хямарсан халуун, Үе гишүүний шар усны өвчний үед хэрэглэнэ.

Хэрэглэх арга: Өдөрт 1-3 удаа 1-2 капсулыг задлан тан эмийг 150 мл усанд буцалгаж ууна.

Орц: Арүр, бар үр, дэгд, жүр үр, лидэр

Тодруулга. Үений архаг үрэвсэл, харвалт, гэмтлийн дараах үеийн булчин шөрмөс чангарсан, хөшсөн саажилтанд хэрэглэхэд үр дүн сайн байдаг.



25. ЖОНШ 6

Чадал: Шарыг арвидуулахгүйгээр бадган хүйтнийг анагаана

Хэрэглэх заалт: Ходоод халуун оргих, халуун  исгэлэн усаар гулгих, бөөлжих, эс шингэсэн өвчнийг анагаана

Хэрэглэх арга: Өглөө, оройд хооллох үедээ болон хооллосны дараа 1-2 капсулыг задлан талх эмийг буцалсан бүлээн усаар даруулж  ууна.

Орц: Библин, гүргэм, жонш, мана, сүгмэл, сэмбэр

Тодруулга: Цээж хорсож, гашуурч гулгих, архаг гастродуоденит, рефлюкс гастритын үед хэрэглэнэ.

 

 

26. ЖУГАН 25

Чадал: Уушгины халууныг арилгаж ханиалгахыг зогсоох, цэрийг арилгаж, хатгалгыг зогсооно. 

Хэрэглэх заалт: Уушгины халуун, мэнгэр, уушгины шинэ хуучин хатгалгаа, цустай ханиах, хуучирсан томуу, амьсгаа давхцах, хөхүүлж ханиах,уушгины архаг өвчнийг анагаахад тустай.

Хэрэглэх арга: Өдөрт 1-3 удаа 1-2 капсулыг задлан талх эмийг буцалсан бүлээн усаар даруулж  ууна.

Орц: адонгарбо, баягзава, арүр, башига, гагол, гандигар, гиван, гүнбрүм, гүргэм, жуган, жүрүр, задь, зандан /улаан, цагаан/, лишь, лаган, руда, сирагарбо, сроло, сүгмэл, хонлэн, царвон ,дарву, шинар

Тодруулга: Уушгины цочмог болон архаг бүх төрлийн өвчинд хэрэглэнэ.

 

27. ЖУМЗ 3

Чадал: Хорыг тайлгах, туулгах

Хэрэглэх заалт: Баас хатах үед гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулна

Хэрэглэх арга: Өдөрт 1-3 удаа 1-2 капсулыг задлан тан эмийг буцалгаж ууна.

Орц: Арүр, жумз, бүлдог

 

 

 

28. ЗАДЬ-5

Чадал: Хийг дарах, илчийг сэлбэх, бадган хүйтнийг анагаах

Хэрэглэх заалт:  Хий өвчин бүхэн хийгээд ялангуяа зүрхний хийд маш сайн.

Хэрэглэх арга: Өглөө, оройд хоолны дараа 1-2 капсулыг задлан талх эмийг буцалсан бүлээн усаар даруулж ууна. Хий их бол ясны тунгалаг шөлөөр, зүрх судас сайжруулах бол монгол архиар даруулж  ууж болно.

Орц: задь, библин , руда, ниншош, мана,

 

 

29. ЗИДАРГА 6

Чадал: хорхойг анагаах, цус бөөгнөрснийг тараах

Хэрэглэх заалт: Цагаан мах гарахыг засна.

Хэрэглэх арга: Өдөрт 1-3 удаа 1-2 капсулыг  задлан талх эмийг буцалсан бүлээн усаар

юм уу айргаар даруулж  ууна.

Орц: арүр, гажа, емонгарбо, жиданга, дүгмонин, зидрага

 

30. ЗОМOШИН-6

Чадал: Хийг дарах, цус царцасныг анагаана, хий халууныг боловсруулан анагаах, илчийг сэлбэх

Хэрэглэх заалт: Умайн цус бүрэлдэх өвчин буюу савны хоргүй хавдар, сарын тэмдэг хураагдсаныг засах,цусны халууныг арилгах, цусыг шингэрүүлэх, хий цус хямарсаныг дарна.

Хэрэглэх арга: Өдөрт 1-3 удаа 1-2 капсулыг  задлан танг давсгүй, хужиргүй 1 аяга сүүтэй цайнд 360 уда самарч ууна.

 Орц: Гагол, руда, зомошин, сүгмэл, халмагоюу, гаамар

 

31. ИГҮҮШИН Чигтан

Чадал. Шархыг анагааж, хорын халууныг арилгана.

Хэрэглэх заалт: Амны хөндийн үрэвсэл, шүд, буйлны үрэвсэл, ходоодны шархлаа, улайлт, амьсгалын замын үрэвсэл, хуян, шар ус, цөсний замын үрэвслийн үед үрэвсэл намдаах, халуун бууруулах, шарх эдгээх, цэр ховхлох, хоолны шингэц сайжруулах, дархлаа дээшлүүлэх зорилгоор навч, цэцгийг хэрэглэнэ.

Хэрэглэх арга: Өдөрт 1-3 удаа 1-2 капсулыг  задлан тан эмийг буцалгаж хөргөөд ууна.

Тодруулга: Мах, шөрмөс тасрах, бяцрах зэрэг эдийн гэмтэлд хэрэглэнэ.

 

32. ИНДРА 4

Чадал: Шарын халууныг анагаах, нян нядлах

Хэрэглэх заалт: Гэдэс, олгой, савны халууныг хоцроолгүй арилгана.

Хэрэглэх арга: Өдөрт 1-3 удаа 1-2 капсулыг  задлан тан эмийг буцалгаж ууна.

Орц: Балига, бонгар, лаган, дүгмонин

Тодруулга: Цочмог гастроэнтерколитын үед хэрэглэнэ.

 

33. ЛИДЭР 7

Чадал: Эс боловсорсон халууныг боловсруулж, өвчний ба тамирын цусыг ялгах, цус шарын болон хий халууныг анагаана.

Хэрэглэх заалт: Эс боловсорсон халуун, дагшуурын халуун, хижиг, уушгины халуун зэрэг өвчнийг анагаахад хэрэглэнэ.

Хэрэглэх арга: Өдөрт 1-3 удаа хоолны дараа 1-2 капсулыг  задлан тан эмийг буцалгаж ууна.

 Орц: Арүр, барүр, дэгд, жүрүр, лидэр, мана, хонлэн

 

34. ЛИШЬ-6

Чадал: Хүйтэн хийг арилгах, илчийг сэлбэх, дурыг нээх, хорыг тайлах.

Хэрэглэх заалт: Уушгины өвчин, хоолойн халуун, хоолой хаагдах, амьсгал амаргүйтэх зэргийг анагаана. Дээш гүйгч хий уушгинд орсон үед Сороол 4 тангаар даруулж ууна. Хоолойд оршсон үед Гүнбрүм 7 той хольж утлага хийж, уулгах боломжтой.

Хэрэглэх арга: Өдөрт 1-3 удаа 1-2 капсулыг  задлан талх эмийг буцалсан бүлээн усаар даруулж  ууна.

Орц: Арүр, ванжингарбо, жуган, лишь, руда, шинар

Тодруулга: Цочмог архаг ларингитын үед хэрэглэнэ.

 

35. МАНА-4 /Цагаан тан/

Чадал: Эс боловсорсон болон хижгийн халууныг боловсруулах, халууныг арВИдуулахгүйгээр бадган хийг анагаана.

Хэрэглэх заалт: Хижиг, халууныг боловсруулж, цайвар бадган, бадган бор, хоосон халуун, цусан хатгалгыг анагаана.

Хэрэглэх арга: Өдөрт 1-3 удаа  1-2 капсулыг задлан тан эмийг /усанд давсгүй цайнд давсгүй хонины мах ясны шөлөнд/ буцалгаж ууна.

Орц: Гажа, гадигар, лидэр, мана,

Тодруулга: Ханиад томуу өвчний эхэн үед болон  махбодыг тэгшитгэх/дархлааг сайжруулах/ зорилгоор хэрэглэнэ.

 

36. МАНАГЧИНБУ

Чадал: Шарын халууныг анагаах, нян хөнөөх

Хэрэглэх заалтБор, үл шингэх,  халуун шар болон мах шарлах өвчнийг анагаана

Хэрэглэх арга: Өглөө, өдөр 1-2 капсулыг  задлан талх эмийг буцалсан бүлээн усаар даруулж  ууна.

Орц: Арүр, барүр, гиван, гүргэм, дэгд, жуган, жүрүр, ларьз, мана, пагрил, хонлэн

Тодруулга: Архаг, цочмог  холецистит болон А,Б хэлбэрийн цочмог архаг бие шарлах өвчний үед хэрэглэнэ.

 

37. МАРВО-15

Чадал: Эс боловсорсон халуун, хямарсан халуун, цус шарын халуун, хижгийн халууныг арилгах, шар усыг хатаах

Хэрэглэх заалт: Хэрх, тулай, халуун шар усны өвчин, арьсанд тархсан нясуу, гөвдрүү зэргийг анагаана.

Хэрэглэх арга: Өдөрт 1-3 удаа 1-2 капсулыг  задлан тан эмийг буцалгаж ууна.

Орц: Арүр, барүр, бойгар, бримог, шэрү, гажа, гандигар, жүр үр, зажиг, зод, лидэр, мана, сумаранз, талгадорж шунхан

Тодруулга: Үрэвсэл өндөртэй буюу хавдаж улайсан халуун ихтэй үений үрэвсэл болон цочмог тулай өвчний үед үр дүн сайтай.

 

38. МАРТАН-11

Чадал: Цусны халууныг анагаах

Хэрэглэх заалт: Уушгины 8 өвчин, цусан  хатгалгаа, нян, хижиг халуун, цус хямарсан, толгойн өвчин, сахуу боом, гүвдрүү, цусны халууныг анагаана.

Хэрэглэх арга: Өдөрт 2-3 удаа 1-2 капсулыг  задлан тан эмийг буцалгаад хөргөж ууна.

Орц: Арүр, барүр, башига, бримог, жүрүр, зажиг, зод, лаган, сроло, цой, шинар

Тодруулга: Уушгины цочмог үрэвсэл, цусан хатгалгааны үед хэрэглэхээс гадна уушгины хуучирсан халуун/коронагийн дараах фиброз-шилэнцэр/д удаан ууж хэрэглэх нь үр дүнтэй нь ажиглагдсан.

 

39. МАРЧИН 13 /их улаан тан 13/

Чадал: Эс боловсорсон халууныг боловсруулахын хамт цусны халууныг анагаах, цус хөөрч агсахыг дарах

Хэрэглэх заалт: Цус ариусгаж, цус хөөрөхийг дарна. Цус хөөрч толгой өвдөх, нүд улайх ба цусны халуунд тустай

Хэрэглэх арга: Өдөрт 1-3 удаа 1-2 капсулыг  задлан тан эмийг буцалгаж ууна.

Орц: Арүр, барүр, бримог, гажа, гандигар, гүндсамба, жүрүр, зод, лидэр, мана, мончар, цой, шунхан

Тодруулга: Нүд улайх, цээж хөшиж хөөрөх,хуян болон цусны даралт ихсэх өвчний үед хэрэглэнэ.

 

40. МИНЖИН 7

Чадал: Нян боом, хавдрыг дарж хатгалгыг арилгах

Хэрэглэх заалт: Хөхний хавдар, хөхний өвчнийг арилгахад тусална.

Хэрэглэх арга: Өдөрт 1-3 удаа 1-2 капсулыг  задлан талх эмийг буцалсан бүлээн усаар даруулж  ууна.

Орц: Гиван, дигсрэн, домти, ёгчом, ларьз, минжинсэрбо, цалгар

Тодруулга: Цочмог болон архаг мастит өвчний үед хэрэглэнэ.

 

41. НАГЦУР 3

Чадал: Хорын халууныг арилгах, шархыг анагаах

Хэрэглэх заалт: Аман доторх цусны өвчин, эвэршээлийг дарна.

Хэрэглэх арга: Өдөрт 1-3 удаа 1-2 капсул эмийг задлан усаар даруулан том балгаж амандаа байлгаж зайлж  ууна

Орц: Арүр, нагцүр, шунхан

Тодруулга: Афтозный стоматит болон ам гэмтэхэд үед хэрэглэнэ.

 

42. НОРОВ-7

Чадал: Эс боловсорсон халууныг боловсруулах, сарнисныг хураах,хуучирсан халууныг арилгах.

Хэрэглэх заалт: Тархсан, хямарсан халуун, ханиад, шинэ хижгийг боловсруулж,

халууныг бууруулна.

Хэрэглэх арга: Өдөрт 2-3 удаа, хоолны дараа 1-2 капсулыг  задлан тан эмийг/усанд, давсгүй хонины шөлөнд/ буцалгаж ууна.

Орц. Арүр, барүр, гаж, гандигар, үрүр, лидэр, мана

Тодруулга: Ханиад томуу болон бусад өвчний үед бие зарайж халуурах болон хуучирсан халууны үед хэрэглэнэ.

 

43. РУДА-6

Чадал: Цус шарын халууныг арвидуулахгүйгээр бадган хүйтнийг анагаах

Хэрэглэх заалт: Бор хямарсан, амин судас, хоолойн хий, халууныг боловсруулж арилгах, цанх, хэрэх, бөөлжих, ходоодны амсраар хатгуулж өвдөхийг анагаана.

Хэрэглэх арга: Өглөө, оройд хооллосны дараа 1-2 капсулыг задлан талх эмийг буцалсан усаар даруулж ууна.

Орц: Башига, библин, жүрүр, руда, сүгмэл, сэмбэр

Тодруулга: Спазмолитик байдлаар ходоод гэдэс өвдөх, хатгуулах, цанх татах зэрэгт хэрэглэнэ.

 

44. САМПИЛНОРОВ

Чадал: Цусны халууныг арилгах, нян нядлах

Хэрэглэх заалт: Хуян, гариг саа, шар усны өвчнийг дарна.

Хэрэглэх арга: Өдөрт 1-3 удаа 1-2 капсулыг  задлан талх эмийг буцалсан усаар даруулж хоолны дараа ууна.

Орц: Арнаг, арүр, барүр, бибилин, бойгар, жарү, бридсазин, гагол, гиван, жарү, дигсрэн, жуган, жүрүр, задь, зандан/улаан, цагаан/, сэржижима, ларьз, лишь, мана, руда, сирагарбо, сиранагбо, мүдог, сумаранз, сүгмэл, талбгадорж, шинар, шинца

Тодруулга: Мэдрэл дагасан өвдөлт, мэдэрхүй буурах, бадайрах зэрэгт тустай.

 

45. САРИЧУН

Чадал: Нян хөнөөх, хатгалгыг дарах, бөөрний  хүйтэн өвчнийг анагаах

Хэрэглэх заалт: Хуян, судал дагуу өвдөх, шимшрэх, явж суухад хүчирдэх, шар усны өвчин, хэрх, өөдөө хөөрөн хатгуулах, давсаг, бөөрний хүйтэн өвчинд тустай.

Хэрэглэх арга: Өдөрт 1-3 удаа 1-2 капсулыг  задлан талх эмийг буцалсан усаар ууна.

Орц: Арүр, гүгүл, гүргэм, домти, жамбын брү, зажиг, зод, ларьз, манчин, нячи, руда, сүгмэл, цалгар, халмашош, жанаг, шудаг, шунхан

 

46. СОЖИД 11/наранмандал/

Чадал: Нян нядлах, бөөрний хүйтнийг арилгах

Хэрэглэх заалт: Эс шингэсэн, бэтэг, цайвар хаван, суваг хаван, усан хаван, бөөрний хүйтэн, хөрөнгө цувирах, шар ус, бөөр бэлхүүс, давсаг, шээсний сүвээр хатгах, хүйтэн шар ус, нясуу, гөвдрүү, үхэр нясуу, хүйтэн хийгээр хөөх, хүйтнээр булингартах, нян хорхой, хүйтэн тулай зэрэг хүйтэн өвчнийг анагаах ба ялангуяа ходоодны галыг тэтгэж, тунгалгийг  оронд нь оруулж, шар усыг өөрийн оронд нь хатаадаг

Хэрэглэх арга: Өглөө, оройд 1-2 капсулыг  задлан талх эмийг буцалсан усаар/шөлөөр,архиар/ даруулж хоолны өмнө ууна.

Орц: Библин, гүргэм, жава, жамбын брү, нишин, рани, сүгмэл, сэма, цээнэ, шинца, сэмбэр

 

47. СРОГЗИН 5/амь баригч/

Чадал: Хийг дарах, цусны халууныг анагаах

Хэрэглэх заалт: Голын хий долгисох, амин судалд хий оршсоныг анагаана.

Хэрэглэх арга: Өдөрт 1-3 удаа 1-2 капсулыг  задлан талх эмийг буцалсан усаар/ясны шөл, 3-4шимтийн шөл/ даруулж хоолны дараа ууна

Орц: Брогнин, задь, зандан, лишь, ниншош

Тодруулга: Дотор үймрэх, зүрхх чичрэх, элдэв юм бодогдох, нойр муудах, сэтгэл эвгүйцэх зэрэгт хэрэглэнэ.

 

48. СРОЛО 4/Хүүхдийн буурал тан/

Чадал: Уушгины халууныг анагаах

Хэрэглэх заалт: Уушгины цусан халуун, цэр ховхрохгүй байгааг анагаана.

Хэрэглэх арга: Өглөө, оройд 1-3 капсулыг  задлан тан эмийг буцалгаж, хооллосны дараа ууна.

Орц: Зажиг, лаган, сроло, шинар

Тодруулга: Хүүхдийн буурал тан гэж алдаршсан энэхүү тан нь ханиад томуу, хатгалгаанд Дарву 5-тай хавсран хэрэглэхэд нэн үр дүнтэй.

 

 

49. СҮГМЭЛ-3

Чадал: Хийн гүйдлийг идэвхжүүлэх, хүйтнийг арилгах

Хэрэглэх заалт: Нойр хулжих, бөөр, бэлхүүсний хүйтнийг анагаана

Хэрэглэх арга: Орой, шөнө, идээний хойно, идээг шингэсэн үед 1-2 капсулыг задлан эмийг үнээний сүүнд  буцалгаж орондоо орохдоо ууна.

Орц: Библин, сирагарбо, сүгмэл

Тодруулга:Нойрыг ирүүлнэ

50. СҮГМЭЛ-7

Чадал: Хийг дарах, биеийг шимжүүлэх

Хэрэглэх заалт: Эмэгтэйн цайвар хаван, хийнээс үүдсэн өвчин, бөөрний хүйтэн, хий арилгах чадалтай.

Хэрэглэх арга: Өдөрт 1-3 удаа 1-2 капсулыг задлан талх эмийг бүлээн ус/ясны шөл,монгол архи/аар даруулж ууна.

Орц: Арнаг, ванлаг, задь, лишь, нишин, рани, сүгмэл

 

 

51. СҮГМЭЛ-10

Чадал: Бадганыг анагаах, илчийг сэлбэх, шээс хаагдасныг шээлгэх

Хэрэглэх заалт: Бөөрний хүйтэн өвчин, давсагны чулуу, шээс хоригдохыг анагаана. Нян, ад хавсарсан амирлахад бэрхтэй үед Чун 5 нэмбэл Сүгчун болно.

Хэрэглэх арга: Өдөрт 1-3 удаа 1-2 капсулыг задлан талх эмийг бүлээн ус/ясны шөл, монгол архи/аар даруулж ууна.

Орц: аврай, библин, гажа, дигсрэн, жамбарай, жамц давс, ларьз, саврай, сүгмэл, сэржижима

 

 

52. СЭМБЭРҮБАДМАДОВЖИД /анар лянхуа -8, Сэмбэрү-8/

Чадал: Шарыг арвидуулалгүйгээр бадганыг анагаах, илчийг сэлбэх

Хэрэглэх заалт: Олгой, ходоод, гэдэс зэрэг савны хүйтэн хийгээр хөөж хуржигнаж өвдөхийг дарж эс шингэснийг шингээж суулгахыг зогсооно.

Хэрэглэх арга: Өдөрт 1-3 удаа 1-2 капсулыг задлан талх эмийг бүлээн усаар даруулж ууна.

Орц: Арүр, библин, Пагрил, сүгмэл, сэвимэдог, сэржимэдог, шинца, сэмбэр

 

 

53. СЭМЖИДДЭЖИД

Чадал: Хийг дарах, ялангуяа амь баригч хийн өвчнийг анагаах, бадган хүйтнийг анагаах, илчийг сэлбэх, нян хөнөөх

Хэрэглэх заалт: Хий өвчний зүйл, амин судалд оршсон хий, солиорох, хэлгийрэх өвчнийг засахад тустай. 

Хэрэглэх арга: Өдөрт 1-3 удаа 1-2 капсулыг  задлан талх эмийг хонины мах,ясны шөлөөр даруулж ууна

Орц: Арнаг, библин, брогнин, гажа, задь, лишь, манчин, ниншош, руда, цалгар, халмагоюу, харүца, шингүн

Тодруулга: Сэтгэл санаа тогтворгүй болох, депресст хэрэглэхэд сайн нөлөө үзүүлдэг.

 

54. ТАРЗАДНОРОВ

Чадал: Хорыг тайлах, илчийг сэлбэх

Хэрэглэх заалт: Идээний хор, найруулсан хор, махны хор, эмийн хор зэрэг төрөл бүрийн хордлогод хэрэглэнэ.

Хэрэглэх арга: Өдөрт 1-3 удаа 1-2 капсулыг задлан талх эмийг бүлээн усаар даруулж ууна.

Орц: Арүр, брагшүн, гагол, жонш, мана, пагрил, сэржимэдог, хонлэн

 

55. ХОНЛЭН 6

Чадал: Гэмтсэн хямарсан халууныг анагаах

Хэрэглэх заалт: Гэмтсэн халууныг засна.

Хэрэглэх арга: Өдөрт 2-3 удаа 1-2 капсулыг  задлан тан эмийг чанаж ууна.

Орц: банздоо, башига, жилж, зод, игүүшин, хонлэн

Тодруулга: Бүхий л төрлийн гэмтлийн эхний өдрөөс эхэлж 2-7 долоо хоног уухад гэмтлээс үүдэх архаг өвчинг үлдээхгүй арилгадаг.

 

56. ЦАРВОН 5

Чадал: Нян нядлах хатгалгыг дарах, цус шарын халууныг анагаах

Хэрэглэх заалт: Хоолойн өвчин бүхэнд тустай. Хоолой арган хуурайшиж өвдөх, халуунаар дуу хаагдах зэрэгт хэрэглэнэ.

Хэрэглэх арга: Өдөрт 1-3 удаа 1-2 капсулыг задлан талх эмийг буцалгаж хоолой зайлж ууна.

Орц: Башига, дэгд, зод, царвон, юнва

Тодруулга: Байн байн хоолой өвддөг, идээлдэг, тонзилитийн үед хоолой зайлж хэрэглэнэ. Хүүхэд бүтэн сар, түүнээс дээш хэрэглэж болно.

 

57. ЦЭРОНБРАГВОЙ

Чадал: Гэмтсэн халууныг анагаана, үгирийг хатааж, шархыг анагааж, химийг барих.

Хэрэглэх заалт: Ясны хугарал, булчин, үе, зөөлөн эдийн гэмтэл, бэртэлд хэрэглэнэ.

Хэрэглэх арга: Өдөрт 3 удаа 3 капсулыг  задлан, тан эмийг усанд буцалгаж ууна.

Тодруулга: Бүхий л төрлийн гэмтлийн үед хэрэглэх бөгөөд зөөлөн эдийн нөхөн төлжилт ясны бороололтыг түргэсгэж, өвдөлтийг бууруулж хаван хавдрыг буулгана.

 

58. ШИЖИД-6/Амирлуулагч 6/

Чадал: Бадганыг дарах, илчийг үүсгэх, эс шингэснийг шингээх

Хэрэглэх заалт: Эс шингэснийг шингээнэ. Ходоод, олгой, давсагны хий, бөөрний шинэ, хуучин хийг анагаана. Шинэ, хуучин цанх, уруу арилгагч хийн мөр буруудах, дээш гүйх, эхэс саатах зэргийг анагаана.

Хэрэглэх арга: Өдөрт 1-3 удаа 1-2 капсулыг задлан талх эмийг бүлээн усаар даруулж хоолны өмнө ууна.

Орц: Арүр, гажа, жамц давс, жумз, мана, вүлдог

Тодруулга: Хоол шингэхгүй, цанхайх, гэдэс дүүрч хөөж хуржигнах, хэхрэх, өтгөн хатах, чацга алдах, унгахгүй болж гэдэс дүүрэх, зэрэг ходоод гэдэсний олон эмгэгүүдэд хэрэглэхэд тохиромжтой. Мөн амаржихаас өмнө уухад төрөлт хөнгөн явагддаг.

 

59. ШИМШИН 6

Чадал: Хуйларсныг эвдэх, хоригдсныг ирүүлэх

Хэрэглэх заалт: Сарын хир хоригдох, эмэгтэйн нуруу давсаг цавь орчмоор өвдөх эх мэт эмэгтэйн өвчинв тустай.

Хэрэглэх арга: Өдөрт 1-3 удаа 1-2 капсулыг задлан талх эмийг бүлээн усаар даруулж  ууна.

Орц: Гажа, руда, сэца, вүлдог, дарву, шимшин

Анхааруулга: Жороор олгоно

 

60. ШУДАГ 4

Чадал: Бадган хүйтнийг дарах, илчийг үүсгэх, эс шингэснийг шингээх

Хэрэглэх заалт: Эс шингэсэн, зогьсох, амьсгал амаргүй болох, бадган хий, цээжээр хатгах, цайвар хаван, хошногоны гүвдрүү зэрэгт тустай. Арьс, мах, яс, бүлх, шөрмөсөнд цугласан хий, 5 цул, 6 сав эрхтэнд оршсон дотор хий, амь баригч, дээш гүйгч, гэх мэт нууц хий,  цээж, бөгс, завсарт оршсон хий зэрэг өвчин бүгдийг анагаана.

Хэрэглэх арга: Өдөрт 1-3 удаа 1-2 капсулыг задлан талх эмийг бүлээн усаар даруулж ууна.

Орц: Гажа, руда, харүца, шудаг

 

 

61. ЮНВА 4

Чадал: Цус шарын халууныг анагаах

Хэрэглэх заалт: Давсаг шархирч өвдөх, шижинтэх өвчнийг анагаана.

Хэрэглэх арга: Өдөрт 2-3 удаа 1-2 капсулыг  задлан тан эмийг чанаж ууна

Орц: Жүрүр, сэма, юнва, жирва

Тодруулга: Давсаг шархирч олон шээх, хурц болон архаг циститийн үед, мөн сахарын хэмжээг багасгах үйлдэлтэй тул диабетийн үед

No comments:

Post a Comment